Wednesday, July 15, 2009

Энэ жилийн наадам сайхан боллоо

Бүгдээрээ сайна байцгаануу? Энэ жилийн наадам хүн бүхний хэлдгээр өнгөтэй сайхан боллоо. Харин нэг анзаарсан зүйл гэвэл бөх үзээд сууж байхад хаялцахгүй байгаа 2 бөхийг шооны тэгш сондгойгоо шодуулдагшдээ тэр шодуулж байгаа шоо нь бидний багадаа тоголдог байсан манай хятад хөршөөс орж ирдэг байсан шоо яг мөн шиг байсаан ингэж бодсон учраас ч юм уу надад тухайн үед үнэхээр онцгүй сэтгэгдэл төрсөн. Наадам бол бидний хувьд ямар чухал баяр билээ дээ гэтэл энэ чухал баяр дээр жилд ганцхан удаа л ингэж цуглаж барилддаг үндэсний бөхийн барилдаан бол бүр илүү чухал хариуцлагатай бөгөөд Монголчуудын маань бахархал, хийморь нь болж байдаг үндэсний спорт шүү дээ. Иймээс шодуулж байгаа шоогоо хүртэл сайхан Монгол ур ухаанаар бүтсэн шоогоор өөрчилж болноодоо энэ шоо модонч байсан болийшдээ. Ирэх жилийн наадамж хол байнадаа... Шоог өөрчилөх хангалттай хугацаа байнадаа... Хэхэ.